Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 4 дүгээр сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналт шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 4 дүгээр сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
10.08 |
5.1 |
6.1 |
0.41 |
0.01 |
0.007 |
2 |
Өндөрхаан доод |
10.4 |
5.6 |
6.4 |
0.39
|
0.009
|
0.013
|
3 |
Онон-Биндэр |
|
|
7.5
|
0.01
|
0.004
|
0.011
|
4 |
Хурх-Өмнөдэлгэр |
|
|
6.4
|
0.23
|
0.03
|
0.009
|
5 |
Эг-Батширээт |
|
|
6.6
|
0.28
|
0.011
|
0.019
|
6 |
Барх-Батширээт |
|
|
6.9
|
0.31
|
0.001
|
0.02
|
7 |
Балж-Дадал |
|
|
7.4
|
0.31 |
илр |
0.009 |
8 |
Онон-Дадал |
|
|
6.6
|
0.25 |
0.004 |
0.015
|
9 |
Улз-Норовлин |
|
|
5.6
|
0.14 |
0.003 |
0.017
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол, Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 90.2-93.4мг/л-т хэлбэлзэж байна.Биохимийн хүчилтөрөгчийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас 1.8 дахин давсан давсан үзүүлэлттэй байгаа бол бусад агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 87.0-101.3 мг/л байна.Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Эг гол, хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 82.8мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол, хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 193.4 мг/л-т байна. Улз голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Барх гол хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 81.7 мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Балж гол Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 94,4мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Хурх гол, Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 105,2 мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2022 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 103.3 мг/л ба хамгийн их эрдэсжилттэйУлз гол нь 193,4 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Барх голын ус нь 81,7м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2022 оны 4 дүгээр сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад ХА-аас даваагүй байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ